Бельгийн монголчуудын волейболийн цомын тэмцээн болов.
Belgium Leuven хот 17-04-2011
Бельгийн Вант улсад ажиллаж амьдардаг Монголчуудын Волейболийн шилжин явах цомын аварга шалгаруулах 5-дэх удаагийн уламжлалт тэмцээн 2011-04-17нд Бельги улсын Лэүвэн хотын Рэдингэнхөф спорт зааланд хөгжөөн дэмжигчдийн түрлэг уухай, нижгэнсэн алга ташилт,шударга өрсөлдөөний дунд амжилттай сайхан болж өнгөрлөө.
Бельгийн Вант Улсын Вэрвиэрс хотод ажиллаж амьдардаг Нямрагчаа болон түүний гэргий Төгс-Отгон нарын санаачлагаар уламжлал болон зохиогддог Волейболын шилжин явах цомын аварга шалгаруулах уг тэмцээн эх орноосоо алс хол суугаа монголчуудыгаа спортын талбарт ойртон танилцуулах ,өсвөр үейин хүүхэд залуучуудыг волейболын спортоор хичээллэх сонирхлийг түрүүлэх, волейболын спортыг дэлгэрүүлэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор зохиогддог юм..
Уг тэмцээнд эрэгтэй 4баг, эмэгтэй 3 баг тус тус оролцсоноос Алтанцэцэг ахлагчтай Антверпэн хотын эмэгтэйчүүдийн Антверпэн-эвнэгдэл баг шилжин явах цом, өргөмжлөл,мөнгөн шагнал алтан медалын эзнээр тодорлоо. Багийн ахлагч Алтанцэцэг сагсан бөмбөгийн спортийн мастер цолтой ахмад туршлагатай тамирчин юм. Удаах байруудад Төгс-Отгон ахлагчтай Валлони зоны баг, Золоо ахлагчтай охидийн Мөрөөдлийн охид багууд орлоо.
Verviers, Аntwerpen хотын Антвэрпэн –эвнэгдэл, Gent –Brussel хотын Цоглог залуус баг, Vlaanderen зоны Vlaanderen бүргэдүүд баг гэсэн Бельгийн эрэгтэй 4 шилдэг багууд хоорондоо тойргоор өрсөлдсөнөөс Энхбаяр ахлагчтай Цоглог залуус баг ганц хожигдолгүйгээр бусдыгаа тэргүүлсээр уг тэмцээний аваргаар тодорч гялалзсан сайхан амжилт үзүүллээ. Түмэннасан ахлагчтай Антвэрпэн хотын эрэгтэйчүүдийн Antwerpen-evnegdel баг амжилттай сайхан тоглосоор аваргын төлөөх тоглолтонд Цоглог залуус багт хожигдон мөнгөн медалийн эзнээр тодорлоо.Алт мөнгөн медалийн эзэд болох Антвэрпэн хотын эрэгтэй эмэгтэй багийг Антвэрпэний ¨Эв нэгдэл¨ холбооноос ивээн тэтгэж оролцсон байна. Verviers хотын Нямрагчаа ахлагчтай баг Vlaanderen зоны Батжаргал ахлагчтай Vlaanderen бүргэдүүд багууд тус тус удааллаа.
Шилжин явах тэмцээний эрэгтэй шилдэг холбогчоор Цоглог залуус багийн холбогч
Байгаль, тэгш тоглогчоор Antwerpen-evnegdel багийн тамирчин Эрдэнэбат, шилдэг довтлогчоор Цоглог залуус багийн тоглогч Жигүүр эмэгтэй шилдэг довтлогчоор Antwerpen-evnegdel багийн ахлагч Алтанцэцэг шилдэг холбогчоор тус багийн тоглогч Цэнгэлмаа тэгш тоглогчоор охидийн Dream girls багийн тоглогч Эгэлжин нар тодорч дурсгалын цомоор шагнагдав Багууд дурэм-д заасний дагуу жигд хувцасласан , волейболоор шинээр хичээллэж байгаа хүүхэд залуусийн тоо нэмэгдэж охидийн шинэ багтай болсон зэрэг нь тус тэмцээний ололт байлаа.Тус тэмцээнд шагналд хувь нэмэр оруулж дэмжиж тусалсан Verviers хотын Отгонжаргалийн гэр бул, Ууганбаярийн гэр булд мөн эрэгтэй эмэгтэй 2 төрлөөр баг тамирчдаа бэлтгэж ивээн тэтгэж сайн зохион байгуулалттай оролцсон Antwerpen-эвнэгдэл холбоонд зохион байгуулагчдийн зугээс талархал илэрхийлж байгааг дамжуулж байна.Мөн энэ тэмцээнд оролцсон баг тамирчид хөгжөөн дэмжигчид болон уг тэмцээнийг зохион байгуулахад тусалж дэмжиж оролцсон Leuven хотын Дээгий Antwerpen хотын Батбаяр нарт баярлалаа.